Монголын Үйлдвэрлэлийн Хоршооллын Төв Холбоо



    Товч түүх:

1931оны 4-р сарын 4-нд анх иргэдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн 53 гишүүнтэй оёдлын артель Улаанбаатар хотод байгуулагдсанаар Монголын Үйлдвэрлэлийн Хоршоолол /МҮХ/ үүсч хөгжих үндэс суурь тавигдсан.

1931-1971 онд хоршооллын хэлбэрээр, 1972-1990 онд улсын үйлдвэрийн хэлбэрээр орон нутгийн жижиг үйлдвэр, хүн амын ахуйн үйлчилгээ эрхлэн ажиллаж ирсэн юм. 1990 оноос Монгол оронд нийгмийн шинэчлэл, өөрчлөлт эхэлж, өмчийн олон хэлбэрийг зөвшөөрөх болсноор иргэд хөрөнгө, хөдөлмөрөө хоршин ажиллах нөхцөл дахин бүрдсэн билээ. Үүний  үр дүнд үйлдвэрлэлийн хоршооллын гишүүдийн хамтын санаачлагаар Монголын Үйлдвэрлэлийн Хоршооллын 9-р их хурлыг 1991 оны 12-р сард хуралдуулж, Монголын Үйлдвэрлэлийн Хоршооллын Төв Холбоог сэргээн байгуулж цаашдын зорилтыг нь тодорхойлсон юм.

Эрхэм зоpилго:

Иргэдийн харилцан итгэлцэлд тулгуурлан хамтын хөдөлмөр эрхлэх сонирхлыг дэмжих замаар хоршооллын олон улсын түгээмэл зарчмуудад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоо, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөгжүүлэх  таатай орчинг  бүрдүүлэхэд оршино.



Үйл ажиллагаа, гишүүддээ үзүүлдэг үйлчилгээ:

-    Гишүүн анхан шатны нэгжүүдийг Монгол улсын хоршооны болон бусад хуулийн дагуу үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд нь мэргэжлийн зөвлөгөө, тусламж үзүүлэх

-    Үндэсний гар үйлдвэрийг уламжлалынх нь дагуу сэргээх, орон нутагт хоршооллын хөдөлгөөнийг дэлгэрүүлж, хөдөлмөр эрхлэх хүрээг өргөтгөх, ядуурлыг бууруулахад хоршооллын хувь нэмрийг тодорхой болгох

-    Зах зээлийн нөхцөлд удирдах чадвартай ажилтныг бэлтгэх

-    Үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны ур чадварыг дээшлүүлэх

-    Гишүүдийг шинэ техник технологийн мэдээллээр хангах, дотоод гадаадад сургалт, аялал жуулчлал, үзэсгэлэн зохион байгуулах

-    Гишүүн байгууллагуудын гадаад харилцааг өргөжүүлэхэд нь зуучлах

-    Хоршоодын менежментийг боловсронгуй болгох, санхүүгийн чадвахыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх



Хаяг:  

Чингэлтэй дүүрэг, Худалдааны гудамж-12, шуудангийн хайрцаг 422

Утас: 310951

Факс: 976-310951

И-мэйл: cumic2005@gmail.com



Дэлгэрэнгүй мэдээллийг  www.ahui.mn